Tuesday, October 21, 2008

Геостатистак тооцоо хийж сурцгаая!

Өнгөрдөг 7 хоногт Монголын Геологчидын баяртай давхцан Ашигт Малтмалын Ордын Хайгуул сэдэвтэй семинар боллоо.
Бүх Геологууддаа өнгөрсөн ч гэсэн Монголын Геологчидын баярын мэнд хүргье!
Та нар энэ одоо уул уурхайн хүн яагаад Геологи, Геологчидын баяр, семинар яриад унав гэж бүү бодоорой.
Би энд Хайгуулын н.Ухнаа багшийн ордын геологийн судалгаанд шаардлагтай геостатистак судалгааны талаар та бүхэндээ зориулж харуулах гэсэн юм.
Энэ бас та бидэнд хамаатай бөгөөд магадгүй заримд нь инээдтэй санагдаж болох ч заримд маань их хэрэг болох байх гэж найдаж байна.Бид хөрсний зузаан, хүдэр, нүүрсний зузааныг зүгээр арифметик дунджаар бодож тэрэндээ үнэмшил багтай эргэлзэх үе гарахад дараахи статистик тооцоог хийж байх нь зүгээр санагдлаа.
За ингээд геостатистик тооцоог хийж сурцгаая!
Жич:Би удахгүй материалыг оруулна.

Monday, October 20, 2008

Блогоо нээсэн шалтгаан

Энэ блогийг уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй мэргэжил нэгтэнгүүдтэйгээ санал бодлоо хуваалцах гэж нээлээ.
Би бусад блогуудийг уншиж байхдаа Мэдээлэл Технологийн мэргэжилтэнгүүдэд их атаархдаг байлаа.
Тэд санал бодлоо хуваалцаж мэдэх зүйлсээ хоорондоо зөвшилцөж хоорондоо ямар сайхан харьцаатай байдагт нь атаархах бахархах сэтгэл төрдөг байсан юм.Гэхдээ уул уурхайн инженерүүд Яагаад энэ интернетийн орчинг өөрсөддөө ашиглаж болохгүй гэж бодлоо л доо.
Гэхдээ энэ блогийг уншиж цаашид санал бодлоо хуваалцах хүмүүст хэлэхэд би энд өөрийн үзэл бодлийн тухай биш зөвхөн мэргэжлийнхээ суурь ухаан, дэвшилтэт технологийн тухай бичэж байх болно гэдгээ та бүхэнд амалья.